User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Чөлөөт Бүсийн Зөвлөл

Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 37 дугаар тогтоолоор Чөлөөт бүсийн орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Чөлөөт бүсийн зөвлөл нь Засгийн газраас чөлөөт бүсийн талаар баримтлах бодлого чиглэлийг боловсруулах, чөлөөт бүсүүдийг хөгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг судлан нэгтгэж дүгнэлт гаргах, чөлөөт бүсүүдийн хөгжлийн талаар олон улсын туршлага судалсны үндсэн дээр Монголын чөлөөт бүсүүдийн худалдаа, эдийн засгийн ерөнхий төсөөллийг тооцоолон гаргах, чөлөөт бүсүүдийн захирагчийн албаны үйл ажиллагааны талаар санал зөвлөмжийг боловсруулах, Улсын Их Хурал, Засгийн газраас чөлөөт бүсүүдийн талаар гаргасан шийдвэрийн хэрэгжүүлэлтэнд хяналт тавих үүрэг бүхий Тэргүүн шадар сайдаар ахлуулсан Засгийн газрын байгууллага юм.