User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

"Цагааннуур" ХЧБ

Цагааннуур худалдааны чөлөөт бүс байгуулах зорилго нь бүсэд үзүүлэх хөнгөлөлтүүдэд тулгуурлан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулж олон улсын худалдаа, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын үйл ажиллагааг хурдан хөгжүүлэн ажилгүйдэл, ядуурлыг багасгаж улс орны хөгжилд тодорхой түлхэц үзүүлэх явдал юм.

2003 онд “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай хууль, ”Цагаануур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 58 дугаар тогтоол гарснаар “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулах хууль, эрхзүйн орчин бүрдсэн.

2005 оны 06-р сард Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг байгуулж 2005 оны 12-р сарын 01-нд УИХ-ын 74 дүгээр тогтоолоор “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг тогтоосоноор бүсийн үйл ажиллаганы цар хүрээ тэлж байна.

Цагааннуур тосгоны шинэ төв 1985-1990 онд баригдсан. 300 хүүхдийн багтамжтай 8 жилийн сургууль, 70 ортой сургуулийн дотуур байр, 30 ортой хүний их эмчийн салбар, 50 ортой хүүхдийн ясли, цэцэрлэг, халуун ус, холбооны салбар, 300 хүний суудалтай соёлын төв, нэгдсэн халаалтын зуух, 20 ортой зочид буудал, 3500 м.кв талбай бүхий барааны агуулах, 6000 м.куб багтаамж бүхий нефть бааз, хилийн цэргийн анги зэрэг 20 гаруй томоохон барилга байгууламжтай.

2005 оны эцсийн байдлаар 312 өрх, 1626 хүнтэйгээс 395 хүн нь ажил эрхлээгүй байна. Найман жилийн сургууль нь одоогоор 284 сурагчтай.

2005 оны 8 дугаар сарын 29-ны өдөр ОХУ-ын Ташантын боомттой хил залгаа Улаанбайшинтад 2.7 га талбай бүхий 27 объектоос бүрдсэн, гаалийн хяналт шалгалтын орчин үеийн техник хэрэгсэлээр бүрэн тоноглогдсон, хоногт 80 ачааны автомашин, автобус, 20 суудлын автомашин, 400 зорчигч шалган нэвтрүүлэх хүчин чадал бүхий 3.0 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй хил гаалийн шинэ цогцолбор ашиглалтанд орсон нь “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааны эхлэлийн угтал болж байгаа юм.