User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

"Алтанбулаг" ХЧБ

“Монгол Улсын чөлөөт бүсийн тухай” хуулийг УИХ-аас 2002 оны 6 дугаар сард хэлэлцэн баталж, “Чөлөөт бүс” гэсэн ойлголтыг гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол орны нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ гэж тодорхойлсон.

Монгол улсын Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд УИХ-ын 2002 оны 38 дугаар тогтоолоор манай орныг ОХУ болон Европын орнуудтай холбосон тээвэр газарзүйн нэн тохиромжтой байрлалтай Монгол улсын хойд хилийн Алтанбулаг, ОХУ-ын Хиагт боомттой шууд холбогдсон 500 га талбай бүхий нутаг дэвсгэрт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль мөн батлагдсан.

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах зорилго нь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, экспортын чадавхийг дээшлүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршиж байгаа болно.

Монгол улсын Засгийн газрын 2002 оны 227 дугаар тогтоолоор худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий болон мастер төлөвлөгөөг боловсруулан мэргэжлийн байгууллагуудаас санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлэх, Алтанбулаг сумын төвийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулах, чөлөөт бүсийн болон Алтанбулаг сумын төвийн дэвсгэр зургийг 1:1000 масштабаар зохиолгох, байгаль орчинд үзүүлэх