User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Мэдээ

[created] | Press Release

Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х. Ганболд 2011 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын БНБУ-ын Улаан-Үд хотноо ажлын айлчлал хийж БНБУ-ын Зам, Тээвэр, Эрчим хүчний хөгжлийн сайд С.Ю. Козловтой уулзав.

[created] | Press Release

Чөлөөт бүсийн ажлын алба өчигдөр хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтаар чөлөөт бүсүүдийн захирагч нар өнгөрсөн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагчдад танилцуулжээ.

[created] | Press Release

Энэ жилээс чөлөөт бүсэд хийгдэх ажил эрчимжинэ. Ялангуяа томд тооцогдох Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс болон Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд дэд бүтцийн ажлын санхүүжилт шийдэгдсэн байгаа юм. Харин эдгээр бүсэд үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчид одооноос чөлөөт бүсийн ажлын албаныхантай ярилцах хэрэгтэй байгаа юм.

[created] | Press Release

Монгол-Орос улсын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэж байна. Хоёр улсын нэг нь ихэрхэж, нөгөө гуйх маягтай харьцдаг байсан тэр уур амьсгал өөрчлөгдөж, эн тэнцүү эрхтэй нэг түвшний хамтрагчид болсон гэдгийг Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал харууллаа. Засгийн газрын таван сайд, хоёр дэд сайд, хоёр Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гурван гишүүн, яам агентлагуудын дарга, бизнесийнхэн гээд нийт 79 хүний өргөн бүрэлдэхүүн айлчлалыг дагалдсан юм.

[created] | Press Release

Чөлөөт бүсүүд 2010 оны 12 дугаар сарын 30-нд өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж тайлангийн хурал хийв. Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй уг хуралд “Алтанбулаг” ХЧБ, “Замын-Үүд” ЭЗЧБ, “Цагааннуур” ХЧБ, “Чойр” ЭЗЧБ-ийн Захирагчийн ажлын албаныхан оролцож тус тусын хийсэн ажлын тайлангаа тавив.

Хуудаснууд

Subscribe to News Feed