User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Mонголын чөлөөт бүсүүд ӨМӨЗО-ны Засгийн газартай хамтарч ажиллахаар болов

Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х. Ганболд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны газрын орлогч дарга ноён Дэ Шун, мөн газрын Гадаад худалдааны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ван Тон Вэн, Гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Туо Чэн нартай уулзаж, Монголын чөлөөт бүсийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Уулзалтад Монголын талаас Хөх хотод суугаа ерөнхий консул Б.Энх-Амгалан, консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Н. Ишдорж нар байлцав. Уулзалтаар хоёр тал санамж бичгийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцож, ирэх 5 дугаар сард үзэглэхээр болов.