User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Mонголын чөлөөт бүсүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ны чөлөөт бүсүүдтэй хамтарч ажиллахаар болов

Монгол улсын ГХЯ болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хурал 2011 оны 9 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болж өнгөрөв. Уг хуралдаанаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай асуудлаар хэлэлцэж протокол, санамж бичгүүдэд гарын үсэг зурав. “ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”-т Монгол улсын Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х.Ганболд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Ли Ван Жон нар гарын үсэг зурав. Энэ санамж бичгийн хүрээнд хоёр орны чөлөөт бүсүүд хамтран ажиллахаар болов. Дээрх уулзалтад Монголын талаас ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Дэд тэргүүн Бу Шао Лин тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцов.