User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Чөлөөт бүсүүд 2010 онд хийсэн ажлаа тайлагнаж ярилцав

Чөлөөт бүсүүд 2010 оны 12 дугаар сарын 30-нд өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж тайлангийн хурал хийв. Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй уг хуралд “Алтанбулаг” ХЧБ, “Замын-Үүд” ЭЗЧБ, “Цагааннуур” ХЧБ, “Чойр” ЭЗЧБ-ийн Захирагчийн ажлын албаныхан оролцож тус тусын хийсэн ажлын тайлангаа тавив. Бизнесийг дэмжих жилийн хүрээнд чөлөөт бүсүүдийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, бүсүүдэд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, чөлөөт бүсэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүсийг сурталчилах чиглэлээр үр дүнтэй ажилласан гэж дүгнэв.