User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х. Ганболд ОХУ-ын БНБУ-ын Гаалийн удирдлагуудтай уулзав

Хоёр улсын хил, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын хоорондын зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х. Ганболд, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч О. Сэмэр нар 4 дүгээр сарын 9-нд ОХУ-ын Улаан-Үд хотноо ОХУ-ын Холбооны гаалийн албаны БНБУ дахь удирдлагуудтай уулзав.Уулзалтанд ОХУ-ын талаас Буриадын гаалийн хяналт хариуцсан нэгдүгээр орлогч Н. А. Белова тэргүүтэй албаны хүмүүс, Монголын талаас Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х. Ганболд, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч О. Сэмэр, Монгол улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа ерөнхий консул Л. Жавзмаа, консулын худалдааны атташе Болд нарын албаны хүмүүс оролцов. Уулзалтаар Улаан-Үд болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хооронд улс хоорондын зорчигч, ачаа тээврийн чиглэл бий болгох тухай асуудлыг хэлэлцэв.