User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х.Ганболд БНБУ-ын Эдийн засгийн сайд Т. Г. Думноватай уулзав

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Чөлөөт бүсийн зөвлөлийн дарга Н. Алтанхуягийн санаачилгаар Монгол улс болон ОХУ-ын БНБУ-ын мэргэжлийн хяналт, хил, гааль, зэрэг мэргэжлийн байгууллагуудын хооронд зөвлөлдөх уулзалт “Алтанбулаг” ХЧБ болон Хиагт хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Х. Ганболд, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч О. Сэмэр нар 4 дүгээр сарын 8-нд ОХУ-ын Улаан-Үд хотноо БНБУ-ын Эдийн засгийн сайд хатагтай Т. Г. Думноватай уулзав. Уг уулзалтанд Монголын талаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа ерөнхий консул Л. Жавзмаа, консулын худалдааны атташе Д. Болд, ОХУ-ын талаас ОХУ-ын Гадаад хэргийн яамны Улаан-Үд хот дахь төлөөлөгчийн газрын дарга Б. Б. Дагбаин нар оролцов. БНБУ-ын Эдийн засгийн сайд хатагтай Т. Г. Думнова хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хооронд хийх уулзалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.