User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба болон Аялал жуулчлалын үндэсний төв хамтран ажиллахаар боллоо

Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба болон Аялал жуулчлалын үндэсний төв Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Хоёр тал байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын чөлөөт бүс болон томоохон аялал жуулчлалын цогцолбор байгуулах чиглэлээр хамтран судалгаа хийх, мэдээлэл солилцох, чөлөөт бүсүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох боломжуудыг хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулах, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллана. Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ 2012 оны 1 дүгээр сарын 26-нд Засгийн газрын 11-р байрны дугуй зааланд болж Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны дарга Х.Ганболд, Аялал жуулчлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн нар уг санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шинэ сэтгэгдэл нэмэх

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.