User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Хятад, ОХУ, Монгол улсын чуулга уулзалт

Хятад, Монгол, ОХУ-ын бүс нутгуудын нөхөрсөг харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах зорилгоор 2011 оны 08-р дугаар сарын 26-аас 30-ны өдрүүдэд "2011 он-БНХАУ-ын Эрээн хотноо явагдах Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт"-д Таныг оролцохыг урьж байна.

Тус чуулга уулзалтанд Хятадын талаас 60 гаруй аж ахуйн нэгж, ОХУ-ын Чита, Улан-Удэ, Иркутск хотуудын 40 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор урьдчилсан байдлаар хүсэлтээ хүргүүлсэн байна.

Энэ удаагийн чуулганы гол зорилго: Эдийн засаг ХАМТЫН ажиллагаа, ХАМТЫН ашиг тус, ХАМТЫН хөгжлийг гол сэдэв болгож, давуу талаараа харилцан нөхөрлөж, хамтдаа хөгжилт хүрэх зорилготой.

Мөн чуулганы үеэр бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бизнес төсөл танилцуулах хурал, бус нутгийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах ганцаарчилсан уулзалтууд, эдийн засгийн худалдааны форум зэрэг арга хэмжээг зохион байгуулагдах болно.

Тус чуулга уулзалтанд Хятадын талаас 60 гаруй аж ахуйн нэгж, ОХУ-аас Чита, Улан-Удэ, Иркутск хотуудын 40 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор төлөвлөгдөж байна.