User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Сэргээгдэх эрчим хүчийг чөлөөт бүсэд ашиглах эхлэл тавигдлаа

Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба болон Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ чөлөөт бүсүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар болж 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхинаас цахилгаан гаргах, газрын гүнийн дулааны эх үүсвэрийг чөлөөт бүсүүдэд ашиглах чиглэлээр хамтран судалгаа хийх, чөлөөт бүсүүдийн цахилгаан, дулааны хэрэгцээний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.