User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнчлэл ба транзит тээврийн хямдрал

Монгол-Орос улсын эдийн засгийн харилцаанд шинэ хуудас нээгдэж байна. Хоёр улсын нэг нь ихэрхэж, нөгөө гуйх маягтай харьцдаг байсан тэр уур амьсгал өөрчлөгдөж, эн тэнцүү эрхтэй нэг түвшний хамтрагчид болсон гэдгийг Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал харууллаа. Засгийн газрын таван сайд, хоёр дэд сайд, хоёр Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гурван гишүүн, яам агентлагуудын дарга, бизнесийнхэн гээд нийт 79 хүний өргөн бүрэлдэхүүн айлчлалыг дагалдсан юм.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар ганцаарчлан уулзсаны дараа хоёр тал өргөтгөсөн хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн үеэр ажлын хэсгийнхний урьдчилан тохирсон асуудлуудыг бататгахаас гадна зарим нэг асуудлыг шууд газар дээр нь тохирч байлаа. Хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн, эдийн засаг, бизнесийн өнцгөөс асуудалд хандсан эдгээр яриа хэлэлцээрийн үр дүнд нийт 11 баримт бичгийг үзэглэсэн юм.

Мэдээллийн дэлгэрэнгүй: http://www.mongolianminingjournal.com/index.php?pid=1&sec=view&id=804