User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Журмууд

Нэг. Нийтлэг үндэслэл
Улсын онц чухал объект болох чөлөөт бүс /цаашид “Чөлөөт бүс гэх/-д хамгаалалтын дэг журам сахиулах, зорчигч, тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Шалган нэтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
2.1. Чөлөөт бүсэд зорчигч, тээврийн хэрэгслийг зөвхөн шалган нэвтрүүлэх байр, шалгах бүсээр нэвтрүүлнэ.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол улсын “Чөлөөт бүсийн тухай” хуулийн дагуу чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар /цаашид “аж ахуйн нэгж” гэх/, бүртгэх, татгалзах, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг бүртгэх

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Чөлөөт бүс”-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн зорчих, оршин суухтай холбогдсон харилцааг Чөлөөт бүсийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Иргэний бүртгэлийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон энэхүү журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын иргэдийн Чөлөөт бүсэд зорчих, оршин суух харилцааг зохицуулах, бүртгэх, мэдээлэх үйл ажиллагааг Чөлөөт бүс дэх иргэний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан эрхлэн явуулна.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Чөлөөт бүсэд зорчих Монгол Улсын виз хүссэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгоход Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг энэхүү журам хөндөхгүй.
1.3. Энэ журмаар зохицуулаагүй харилцааг Засгийн газрын 2003 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар зохицуулна.
Хоёр. Чөлөөт бүсэд виз олгох

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан чөлөөт бүсийн горим /Гаалийн тухай хуулийн 231/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Чөлөөт бүсийн тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.

1.2. Горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, горимд тавигдах шаардлага, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Гоимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.