User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Нийтлэл

Сайншандыг Монголын хөгжлийн зүтгүүр болно гэв

Posted by Ц. Элбэгдорж on Tue, 02/07/2012 - 19:16

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭРТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөн­хий­лөгч Цахиа­гийн Эл­бэг­дорж өнгөрсөн баа­сан, бямба гаригт Дорно­го­вийн Замын Үүд, Сайн­шанд, Говьсүмбэрийн Чойрт ажиллалаа. Тэр­бээр төрийн тэргүү­нээр сонгогдон ажиллаж бай­гаа хуга­цаандаа бүх айм­гуудад очиж, ард иргэ­дийнх нь амьдрал ахуй, асуудал­тай нь танилцаж ажиллахаар төлөв­лөс­нөө­рөө яваад өндөрлөж байгаа ажээ. Энэ удаа­гийн газрууд нь төмөр зам дагасан, хилийн, бас сүү­лийн үед яригдаад байгаа аж үйлдвэрлэлийн цог­цолборыг байгуулах га­зар учраас ярьж хэлэлцэх асуудал ихтэй газрууд байлаа. Тэрбээр томи­лолтоо Замын-Үүдээс эхэлсэн юм.

ЗАМЫН-ҮҮД

Замын-Үүдэд буусан даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжлийн албадын нэгдсэн байранд очиж бай­далтай газар дээр нь танилц­сан юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар яриад чамгүй олон жил өнгөрчээ. Гэхдээ тэнд нэг байшингаас өөр зүйл босоогүй талаар хүмүүс их ярьдаг. Харин энэ томилолтын үеэр Замын-Үүдийн чөлөөт бүс цуу яриа, мөрөөдөл биш бодит ажил болох замдаа орсон гэдгийг хүмүүс хэлж байлаа. Одоогоор 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулал­таар хашаа хам­гаа­лалт, цахилгаан дамжуулах шугам, трансформаторын дэд станц, хөрсний инженер геологийн болон хот төлөвлөлтийн тойм судал­гаа, байгаль орчны нарийв­чилсан үнэлгээ, усны хайгуул, усан хангам­жийн судалгаа хийгээд бай­гаа талаа­раа ярьж байв. Ямартай ч төрийн тэргүүнээ ирэхэд хэлсэн энэ үгээр бол хоёрхон жилийн дараагаас он удтал яригдсан...

Х.Ганболд: Чөлөөт бүс хөгжүүлэхэд эдийн засгийн нөхцлүүд нь бүрдэхгүй байсан тал бий

Posted by Х.ГАНБОЛД on Mon, 10/31/2011 - 03:33

Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Ганболдтой ярилцлаа.

-Чөлөөт бүс гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Чөлөөт бүсийн зөвлөлийн хүрээнд ямар ажил хийгдсэн бэ?

-Чөлөөт бүсийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин хэр байгаа билээ. Хуулийн хүрээнд дутуу дульмаг байгаа зүйлийг гүйцээх, бодлого боловсруулах болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудалд нэгдсэн бодлогоор ажиллах зорилгоор Чөлөөт бүсийн зөвлөл анх байгуулагдсан. Үүнээс гадна чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах гол зорилго бий. Ийм шаардлагуудын үндэс дээр Чөлөөт бүсийн зөвлөл 2009 оны гуравдугаар сард байгуулагдсан. Түүнээс хойш багагүй ажил хийлээ. Чөлөөт бүсийн зөвлөлийн хүрээнд хийгдэж буй өөрсдийн санаа оноог бодлого болгож Засгийн газрын шийдвэрт нөлөөлсөн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцүүдийг бэлэн болгоно” гэж тодорхой заасан байгаа. Үүний дагуу цөөнгүй ажил хийгдсэн гэж хэлж болно.

-Тодорхойлж хэлбэл ямар ажлуудын ард гарав. Чөлөөт бүс хөгжүүлэхэд зарцуулагдах төсөв хөрөнгө хангалтгүй байна уу. Эсвэл хууль эрх зүйн орчин хангалтгүй байна уу. Үйл ажиллагаа нь нэг л жигдрэхгүй байх шиг?

-Чөлөөт бүсийн тухай хууль 2002 онд батлагдсан. Үүнээс жилийн дараа Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан шүү дээ. Тухайлбал, “Алтанбулаг”-ийн худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн чөлөөт бүсийн тухай хууль, “Цагааннуур” худалдааны...

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ИРЭХ ХАВРААС БҮТЭЭН БАЙГУУЛЖ ЭХЭЛНЭ

Posted by Х.Ганболд on Пүрэв, 10/20/2011 - 01:13

Монгол Улс эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах үзэл бариттлалаа аль 1995 онд дэвшүүлж, тодорхойлсон ч түүнээс хойш 16 жил өнгөрчихөөд байхад нэгийг ч босгож чадсангуй. Чөлөөт бус байгуулах ажил яагаад дорвитой урагшлахгүй байгаа, ажил ямархуу байдалтай явж буй талаар Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Ганболдтой ярилцлаа

-”Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг өнгөрсөн долдугаар сард эхлүүлнэ гэж байсан ч талаар боллоо. Энэ ажил ямар учраас саатав?
-Оросын тал хилийн боомтынхоо ачааллыг даахгүй гэсэн. Түүнээс болоод хойшлуулахаас аргагүйд хүрсэн.

-Одоо тэнд байдал ямархуу байгаа вэ?
-Чөлөөт бүсээ гадаадынханд зөв танилцуулж, хөрөнгө оруулалт татах, мэргэжлийн зөвлөгөө авах үүднээс Ирланд, Хятад, БНСУ, Голландаас мэргэжилтэн урьж байгаа. “Алтанбулаг” чөлөөт бүсийн тухайд оросууд их нааштай ханддаг. Тэд ирж “Алтанбулаг”-ийг үзэж судлаад явсан. 2010 оны хавар Буриадын Ерөнхийлөгч, парламентынх нь дарга, таван сайдыг Алтанбулагт хүлээж авч уулзан, чөлөөт бүсээ танилцуулсан. Тэнд инженерийн шугам сүлжээ тавьчихсан, хилийн албадын нэгдсэн байрыг барьчихсан. Одоо тэдний ойлголт өөрчлөгдсөн. “Алтанбулаг” чөлөөт бүс үйл ажиллагаагаа эхлэхэд бараг бэлэн болжээ гээд явсан. Хийсэн ажлаа бүгдийг нь үзүүлсэн.

-”Алтанбулаг” чөлөөт бүсийг нээж, ажиллуулахад ОХУ-ын талаас хил гаалийн хүнд суртал, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал тааруу, виз, татвар гээд ихээхэн саад тулгараад байгаа шүү дээ. Үүнийг...

ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “ЦАНГАЖ” БАЙНА

Posted by Х.ГАНБОЛД on Mon, 06/06/2011 - 22:59

Монгол Улс эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаа аль 1995 онд дэвшүүлж, тодорхойлсон байдаг. Тэгэхээр чөлөөт бүс гэдэг дэлхийн хоёр том гүрэнтэй хиллэдэг монголчуудын хувьд чухал болохыг нэлээд эртнээс ойлгосон юм шиг байгаа юм. Харамсалтай нь, 2002 онд баталсан Чөлөөт бүсийн тухай хууль, мөн онд баталсан “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль дорвитой хэрэгжсэнгүй өнөөг хүрсэн байна. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс ч жинхэнэ утгаараа хөгжиж чадсангүй хуулийг нь батласнаас хойш арваад жилийг ардаа орхилоо.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй албаны хүмүүс “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн ажил байдалтай танилцаж, ОХУ-ын Буриад улсын холбогдох өндөр дээд албаныхантай зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар Сэлэнгэ аймгийг зорьсон юм. Уг зөвлөлдөх уулзалтыг Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд Буриад улсын ерөнхийлөгч В.В.Наговицын, Ардын хурлын дарга М.М.Гершевич болон тус улсын эдийн засаг, байгалийн нөөц, хөдөө аж ахуй, тээвэр эрчим хүч, замын аж ахуйн хөгжлийн зэрэг таван ч сайд хүрэлцэн ирсэн нь уулзалтад ач холбогдол өгч, тодорхой шийдэлд хүрэхийг хичээсэн нь илт байлаа. Монголын талаас зарим яамны газрын дарга нар, хил, гааль, тагнуулын байгууллага, Чөлөөт бүсийн зөвлөлийн удирдлагаас оролцсон юм.

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд ямартай ч 11.4 км хашаа барьж, бусад нутаг дэвсгэрээс нь тусгаарласны дээр төрийн...

Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд цаг алдсан

Posted by Х.ГАНБОЛД on Wed, 01/19/2011 - 06:29

Х.Ганболд: Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд цаг алдсан зүйл байгаа

Чөлөөт бүсийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ганболдтой ярилцлаа.

-Чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах, хөгжүүлэх асуудал аль шатандаа явж байна вэ. Ажил удаашралтай байна гэх шүүмжлэл байна?

-Чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх асуудал дэлхий дахинд болсон эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр удаа­ширсан нь үнэн. Харин 2008 оноос хойш ажил эрчимжсэн гэж хэлж болно. Ингэж хэлэх хэд, хэдэн үн­дэслэл ч байгаа.

-Жишээ нь?

-Уржнан жилээс буюу 2009 оноос чөлөөт бүсүүдийн үйл ажил­ла­гааг сайжруулах, бодлогыг нь то­дор­хойлж төр засагт хүргэх, ул­маар төр засгийн бодлогыг гаргах зо­рилгоор Чөлөөт бүсийн зөвлөлийг бай­гуулсан. Түүнчлэн чөлөөт бүсийн эрх зүйн орчны шинэтгэлийг хийж дуус­лаа. Чөлөөт бүсийн хуультай хол­богдуулж гаргах ёстой зургаан дүрэм, журмыг боловсруулсан байна. Мөн бүх чөлөөт бүсүүдийн мас­тер болон ерөнхий төлөвлөгөөг гар­гаж дууслаа.

-Зарим чөлөөт бүсийн удирд­лага төлөвлөгөөгөө гаргаж өгөө­гүй, аж­лаа сайн хийхгүй учраас тө­сөв, санхүүжилтээ авч чадахгүй байгаа гэх хариултыг өмнө нь өгч байсан?

-Хөрөнгө оруулалт, санхүүжилт авахын тулд дээр дурьдсан төлөв­лөгөө, ажлын зургийг гаргаж өгөх ёстой л доо. Тэр ажлын зургуудыг хийхэд цаг хугацаа алдсан. Үүнээс болж бага зэрэг хойшилсон. Гэхдээ одоо ийм асуудал байхгүй. Бүх чө­лөөт бүсүүд төлөвлөгөөгөө гарга­сан байгаа. Бид ч ажлын зургуудыг бүрэн хэмжээгээр гаргах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах...

Subscribe to