User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд цаг алдсан

Х.Ганболд: Чөлөөт бүсийг хөгжүүлэхэд цаг алдсан зүйл байгаа

Чөлөөт бүсийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ганболдтой ярилцлаа.

-Чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах, хөгжүүлэх асуудал аль шатандаа явж байна вэ. Ажил удаашралтай байна гэх шүүмжлэл байна?

-Чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх асуудал дэлхий дахинд болсон эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр удаа­ширсан нь үнэн. Харин 2008 оноос хойш ажил эрчимжсэн гэж хэлж болно. Ингэж хэлэх хэд, хэдэн үн­дэслэл ч байгаа.

-Жишээ нь?

-Уржнан жилээс буюу 2009 оноос чөлөөт бүсүүдийн үйл ажил­ла­гааг сайжруулах, бодлогыг нь то­дор­хойлж төр засагт хүргэх, ул­маар төр засгийн бодлогыг гаргах зо­рилгоор Чөлөөт бүсийн зөвлөлийг бай­гуулсан. Түүнчлэн чөлөөт бүсийн эрх зүйн орчны шинэтгэлийг хийж дуус­лаа. Чөлөөт бүсийн хуультай хол­богдуулж гаргах ёстой зургаан дүрэм, журмыг боловсруулсан байна. Мөн бүх чөлөөт бүсүүдийн мас­тер болон ерөнхий төлөвлөгөөг гар­гаж дууслаа.

-Зарим чөлөөт бүсийн удирд­лага төлөвлөгөөгөө гаргаж өгөө­гүй, аж­лаа сайн хийхгүй учраас тө­сөв, санхүүжилтээ авч чадахгүй байгаа гэх хариултыг өмнө нь өгч байсан?

-Хөрөнгө оруулалт, санхүүжилт авахын тулд дээр дурьдсан төлөв­лөгөө, ажлын зургийг гаргаж өгөх ёстой л доо. Тэр ажлын зургуудыг хийхэд цаг хугацаа алдсан. Үүнээс болж бага зэрэг хойшилсон. Гэхдээ одоо ийм асуудал байхгүй. Бүх чө­лөөт бүсүүд төлөвлөгөөгөө гарга­сан байгаа. Бид ч ажлын зургуудыг бүрэн хэмжээгээр гаргах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах асуудалд анхаарлаа хандуулж байна.

-Энэ жил Чойр чөлөөт бүсэд ямар нэгэн мөнгө төсөвлөгөөгүй бай­сан шүү дээ. Төлөвлөгөөгөө гар­гаагүй юм уу?

-Чойр бол онцлогтой бүс. Мөн эрх зүйн байдлын хууль нь га­раа­гүй байгаа ганц бүс нь Чойр. Уг бүсийг үйлдвэр, технологийн парк маягаар хөгжүүлэх ерөнхий тө­лөвлөгөөг хийсэн. Зам, тээвэр, ба­рилга, хот байгуулалтын яаман дээр төсөл нь хүлээгдэж байгаа. Хараахан хэлэлцээгүй байгаа гэсэн үг. Тиймээс энэ жил уг бүсэд хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөөгүй. Үндсэн шалтгаан нь энэ.

-Тэгвэл бусад бүсүүдэд хэдий хэм­жээний хөрөнгө оруулалт хий­хээр төлөвлөөд байна?

-Сүүлийн үед чөлөөт бүсийн хө­рөн­гө оруулалт эрчимтэй нэмэгдсэн. Өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуу­лалтыг амжилттай хийсэн. Түүнээс гадна ирэх жил олон ажил төлөвлөсөн байгаа. “Алтанбулаг” чөлөөт бүсэд 4.5 тэрбум төгрөг төсөвлөөд хөрөнгө оруулагчидтайгаа яг ямар чиглэлээр, ямар ажил хийх вэ гэдгийг хэлэлцэж байна. Түүнээс гадна Хятад улсаас манай улсад олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээ­лийн хүрээнд олгосон 58.8 сая ам.дол­ларыг Замын үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг хөг­жүүлэх төсөлд зарцуулж байгаа. Төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулсан. Одоо хийх ажлын зургуудыг хийж байгаа. Энэ хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж ойлгож болно. Чөлөөт бүсийг 2013 он хүртэл хөгжүүлэх төслийн хүрээнд 13 орчим тэрбум төгрөгийг төсөөллөөр тавьсан байна. Цагаан нуурт 300 сая төгрөг төсөвлөсөн байгаа. Энэ мөнгө ажлын зураг, төсөл рүү чиглэх байх.

-Замын үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад оролцох ком­па­ниудыг ямар шалгуураар сонго­сон бэ?

-Монгол, Хятадын Засгийн газ­рын хооронд байгуулсан Зээлийн ерөн­хий хэлэлцээр гэж байдаг. Түүнд тус улсаас олгосон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компанийг ажиллуулна гэсэн заалт бий. Улмаар тус улсаас хоёр компани сонгон шалгаруулалтад оролцсон.

-Чөлөөт бүсүүдийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хэзээ дуу­сах вэ?

-Замын үүдийн чөлөөт бүсийн үнд­сэн дэд бүтцийг байгуулах аж­лыг 2013 онд багтааж бүрэн дуус­гах төлөвлөгөөтэй байна. Энэ та­лаар гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. Монгол Улсын төсвөөс Ал­танбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлыг санхүүжүүлж байгаа. Уг ажлыг ч гэсэн 2013 онд бүрэн дуус­гана гэсэн зорилт тавьсан.

-Тэгвэл худалдааны урсгал хэ­зээ бий болох бол?

-Худалдаан урсгалыг цаг хуга­цааг хүлээхгүйгээр нээе гэсэн санал байгаа. Ялангуяа “Алтанбулаг” ху­дал­даа­ны чөлөөт бүс дээр цаг хуга­цаа хүлээхгүйгээр худалдааны урсгалыг нээе гэсэн санал байгаа юм. Энэ талаар хөрөнгө оруулагчидтай санал солилцож байна.

-Ажил удаашралтай байгаатай холбоотойгоор чөлөөт бүсүүдийн захирагч нарт хариуцлага тооцсон зүйл байгаа юу. Зарим бүсийн захирагч нар өөрчлөгдсөн байна?

-Алтанбулаг худалдааны чө­­лөөт бүсийн захирагч солигдсон. Захирагч нь өөрөө ажлаас чөлөө­лөгдөх хүсэлт гаргасан. Түү­нийг нь хүлээж авсан.

Т.Урангэрэл

Шинэ сэтгэгдэл нэмэх

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.