User menu

Чөлөөт бүсийн хөрөнгө

оруулалтыг дэмжих хөгжлийн сан

“ЗАМЫН-ҮҮД” ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ИРЭХ ХАВРААС БҮТЭЭН БАЙГУУЛЖ ЭХЭЛНЭ

Монгол Улс эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах үзэл бариттлалаа аль 1995 онд дэвшүүлж, тодорхойлсон ч түүнээс хойш 16 жил өнгөрчихөөд байхад нэгийг ч босгож чадсангуй. Чөлөөт бус байгуулах ажил яагаад дорвитой урагшлахгүй байгаа, ажил ямархуу байдалтай явж буй талаар Чөлөөт бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Х.Ганболдтой ярилцлаа

-”Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг өнгөрсөн долдугаар сард эхлүүлнэ гэж байсан ч талаар боллоо. Энэ ажил ямар учраас саатав?
-Оросын тал хилийн боомтынхоо ачааллыг даахгүй гэсэн. Түүнээс болоод хойшлуулахаас аргагүйд хүрсэн.

-Одоо тэнд байдал ямархуу байгаа вэ?
-Чөлөөт бүсээ гадаадынханд зөв танилцуулж, хөрөнгө оруулалт татах, мэргэжлийн зөвлөгөө авах үүднээс Ирланд, Хятад, БНСУ, Голландаас мэргэжилтэн урьж байгаа. “Алтанбулаг” чөлөөт бүсийн тухайд оросууд их нааштай ханддаг. Тэд ирж “Алтанбулаг”-ийг үзэж судлаад явсан. 2010 оны хавар Буриадын Ерөнхийлөгч, парламентынх нь дарга, таван сайдыг Алтанбулагт хүлээж авч уулзан, чөлөөт бүсээ танилцуулсан. Тэнд инженерийн шугам сүлжээ тавьчихсан, хилийн албадын нэгдсэн байрыг барьчихсан. Одоо тэдний ойлголт өөрчлөгдсөн. “Алтанбулаг” чөлөөт бүс үйл ажиллагаагаа эхлэхэд бараг бэлэн болжээ гээд явсан. Хийсэн ажлаа бүгдийг нь үзүүлсэн.

-”Алтанбулаг” чөлөөт бүсийг нээж, ажиллуулахад ОХУ-ын талаас хил гаалийн хүнд суртал, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал тааруу, виз, татвар гээд ихээхэн саад тулгараад байгаа шүү дээ. Үүнийг яах вэ?
-ОХУ хоёр орны иргэдээ хооронд нь визгүй зорчуулъя гэсэн саналыг манай улсад тавиад байгаа юм билээ. Эрхүүд болсон Байгалийн форумын үеэр тус улс ийм санал тавихад нь манай улс судалъя гэсэн хариу өгсөн. Орос Дэлхийн худалдааны байгууллагад элсээгүй байгаа тул манай бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулдаг. Үүнийг эргэж хараач, татвараа багасгаач гэсэн саналыг ГХЯ, ХХААХҮЯ тавихад “Бид олон оронтой хиллэдэг, тэр хэрээр олон улстай харилцдаг. Тэднээс Монголыг ялгаж, хөнгөлөлт үзүүлэх боломжгүй” гэсэн хариулт өгдөг юм. Гэхдээ тус улс Монголд үйлдвэрлэсэн, манай үндэсний онцлогтой ноос, ноолууран болон савхин бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний татварыг багасгахыг зөвшөөрсөн. Оросууд “Өнөө жил Монголоос төдөн тн мах авна” гэхчилэн квот тогтоочихдог. Бараа бүтээгдэхүүнд ингэж квот тогтоохоо болиоч гэсэн саналыг мөн л тавьж байгаа.
Мөн манайх Алтанбулаг руу Оросын талаас хүн тээвэрлэх маршрут бий болгох асуудлыг хөндөж тавьсан. Ерөнхий сайд С.Батболдыг ОХУ-д айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Алтанбулаг” чөлөөт бүсийг дэмжинэ гэдгээ хэлсэн шүү дээ. Тэгэхээр асууддыг удахгүй шийдэх байх. ОХУ-ын хилийн боомтын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг сайжруулах үнэхээр чухал асуудал. Тэдний тал энэ асуудлаа ирэх жил шийдчих болов уу. Цаанаас Хиагт хүртэлх авто замаа өргөтгөн, сайжруулсан. Одоо хилийн боомтоо өргөтгөх ажил нь үлдээд байгаа.

-Оросууд Алтанбулагт ирээд хил дээрээс шууд виз аваад чөлөөт бүс рүү орох боломжтой болсон гэсэн үү?
-Тэгсэн. ГХЯ, ХЗДХЯ хамтран “Чөлөөт бүсэд виз олгох хөнгөвчилсөн журам” батлаад, өнөө олон шат дамжлагыг байхгүй болгосон.

-”Алтанбулаг”-т газар авсан хүмүүс тэндээ юу хийхээ мэдэхгүй байх шиг.
-Худалдааны чөлөөт бүс байгуулахдаа бид их яарсан. Төлөвлөгөө энэ тэрийг нь ч бүрэн болгоогүй байж ажлаа эхэлсэн л дээ. Энэ чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг монголчууд өөрсдөө хийсэн юм. Үүнийгээ шинэчилнэ. Нэгэнт олгосон газрынхаа төлөвлөлтийг мастер төлөвлөгөөтэйгээ уялдуулна. Энэ талаар газар авсан хөрөнгө оруулагчидтай ярилцсан.

-”Алтанбулаг”-т гаргасан алдаагаа “Замын-Үүд”-д давтахгүй биз дээ. Урд хил дээрх эднйн засгнйн чөлөөт бүс хашаанаас өөр юмгүй л харагдах юм.
-Энэ алдаагаа “Замын-Үүд”-д давтахгүйн тулд олон улсын туршлагыг судаллаа. Чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг энэ онд баталлаа. Одоо энэ төлөвлөгөөний дагуу газраа үр ашигтай ашиглах гээд газар олгохгүй байгаа. “Алтанбулаг”-т бол шууд л аж ахуйн нэгжүүдэд газраа өгчихсөн шүү дээ. Үүн шиг өгнө гэж ойлгоод хүмүүс “Замын-Үүд” чөлөөт бүсийнхээ газрыг өгөөч ээ, авъя гээд байгаа.

-Тэгээд газраа хэдий болтол нөөцдөх юм бэ?
-2012 оны хавраас тэнд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хятадын Засгийн газраас манай улсад өгч буй 300 сая ам.долларын зээлээс 58.8 саяыг нь Замын-Үүд сумыг чөлөөт бүстэй нь хөгжүүлэхэд зарцуулна. Мөнгө бэлэн учраас ажил саатахгүй гэж итгэж байна. Инженерийн шугам сүлжээ тавьсныхаа дараа газраа дуудлагаар худалдана.

-Бүгдийг нь үү?
-Үгүй. Импортыг орлох, дээд зэргийн дэвшилт технологи нэвтрүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжид түрээслүүлж болно. Өнгөрсөн наймдугаар сард ГХЯ, ӨМӨЗО-ы Худалдааны танхимтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Чөлөөт бүсэд хашаанаас гадна, мэргэжлийн албадын байр барьсан. Дэд бүтцийн зураг төслийг энэ онд багтаан бэлэн болгох ёстой. Үүнийг түргэвчлүүлэхээр Тэргүүн шадар сайдын дэргэд “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах төслийг удирдах хороо байгуулан ажиллуулж байна.

-Манай улс дөрвөн газарт чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн. “Цагаан-нуур” худалдааны, “Чойр” эдийн засгийн чөлөөт бүсийн ажлыг түр хойш нь тавьчихсан юм аа даа?
-Эхлээд хамгийн анх төлөвлөсөн хоёр чөлөөт бүсээ хөл дээр нь босгоод авмаар байна. Чөлөөт бүс байгуулах нь амаргүй ажил, их ч мөнгө хэрэгтэй. Олдсон жаахан хөрөнгөө дөрвөн тийш нь цацаад байвал мөд чөлөөт бүстэй болж чадахгүй. Тиймээс мөнгөө “Алтанбулаг”, “Замын-Үүд”-д зарцуулна. Үүнээс гадна “Чойр”-ын эрх зүйн байддын тухай хуулийг батлаагүй байгаа. Төслийг нь боловсруулж эхэлсэн. “Цагааннуур”-ын хувьд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах шатандаа ажил явж байна. Ор тас орхичихсон хэрэг бас биш л дээ.
Г.ЭРДЭНЭТУЯА, ӨНӨӨДӨР СОНИН

Шинэ сэтгэгдэл нэмэх

Filtered HTML

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Allowed HTML tags: <a> <em> <strong> <cite> <blockquote> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd>
  • Lines and paragraphs break automatically.

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.